Хэвлэх DOC Татаж авах
ӨЛЗИЙТ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БҮСЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДУНДГОВЬ АЙМАГ

ӨЛЗИЙТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ 

 

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                                Дугаар 35                                                  Рашаант

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БҮСЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Өлзийт сумын нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээ, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 2.Газрын үнэлгээ, төлбөр, бүсчлэлийн талаар гарсан тогтоол шийдвэр журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /А.Эрдэнэбат/-д даалгасугай.

3.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн ногдуулах хэмжээг энэхүү тогтоол Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт улсын бүртгэлд авагдсан тухай шийдвэр гарсан өдрөөс эхлэн мөрдөхөөр тогтоосугай.

 4.Энэхүү шийдвэрийг гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                     ДАРГА                                        Х.ОТГОНМӨНХ