A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 11

Цагаанчулуут булаг

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ БҮСИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд газар эзэмших, ашиглах эрх үүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдэд ногдуулах газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээг нэгдүгээр хавсралт ёсоор, сумын төвийн нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан үнэлгээний 1 бүс болгон зураглаж хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

2.Хуулийн дагуу газрын төлбөрийг ногдуулж төсөвт төвлөрүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлж ажиллахыг Газрын даамал /Д.Гүнсамба/-д, Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтийг хангаж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн зохион байгуулах ажлыг сумын Засаг дарга /Ч.Болд/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 54 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг гаргуулан ИТХ-ын Тэргүүлэгчдэд тухай бүр танилцуулж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ч.Дамдинпүрэв/-д даалгасугай.

ДАРГА Ч.БАЯРМАГНАЙ

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 25

Булаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Сумын газрын үнэлгээ, бүсийн хил зааг, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Ариунжаргал/-д даалгасугай.

ДАРГА Г.ДАВААСҮРЭН