Хэвлэх DOC Татаж авах
ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ,  ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ

ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                                                          Дугаар 16                                                      Алтан

    

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ,

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.“д”, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтууд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг”-ийг 1 дүгээр хавсралт, “Газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Балжир/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4. Уг тогтоол гарсантай холбогдуулж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

                                             

                                              ДАРГА                                      Д.БААСАНДОРЖ