A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдааны 2020 оны 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдааны 2020 оны 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Дугаар 25 Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА,

ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/ нэгдүгээр, газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг хоёрдугаар, хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын төлбөрийн төлөвлөгөөний биелэлтэд дэмжлэг үзүүлэх, нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх, газрын төлбөр хуримтлуулах, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой иргэдэд сурталчлах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэх үйл ажиллагааг зохион байгууллаж ажиллахыг Засаг дарга /Т.Баясах /-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ш. ГАНЧИМЭГ

НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ (БҮС)-ИЙН ГАЗРЫН ТӨЛБӨР ТООЦОХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЗААГ, ХЯЗГААРЫГ ТОГТООСОН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 25.2 дахь хэсэг, "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дэлхий нийтэд тархсан Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, орлого тасалдаж нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл ихээр үүссэнтэй холбоотой дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Ш.ГАНЧИМЭГ