A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 6/07

Тэгш

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтүүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Цэцэн-Уул сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг"-ийг 1 дүгээр хавсралт, "Газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Оргилсайхан/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ш.МИЖИДДОРЖ

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 8/08

Тэгш

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хилийн зааг, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчилэн батлах тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/07 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд үүрэг болгосугай.

ДАРГА В.СУМЬЯА