Хэвлэх DOC Татаж авах
МАНДАЛ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

СЭЛЭНГЭ АЙМАГ

МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр                                                Дугаар 66                                                                 Зүүнхараа

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Мандал сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр, газрын солбицол, бүсийн хил хязгаарыг хоёрдугаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, газрын төлбөрийн 1-11 дүгээр бүсчлэлийн 1 метр квадрат газрын төлбөрийн хэмжээг хавсралт 3-аар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг  ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Лхагвадорж/-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1998 оны 4 дүгээр тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хүчингүйд тооцож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

 

 

                                                 ДАРГА                                   Б.ГАНБОЛД