A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 09

Ширээ

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2."д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг"-ийг 1 дүгээр хавсралт, "Газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ц. Нэргүй /-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Л. БАТ-АМГАЛАН

ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 32

Ширээ

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.1 дэхь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 09 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Э.Анхзаяа)-д даалгасугай.

ДАРГА Б.ОЧИРБАТ