A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

УРГАМАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                                           Дугаар 65                                                                                                                                                Хүнгий

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ,

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4, 18 дугаар зүйлийн 18.1.2.“д”, 18.2 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ургамал сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанарыг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг”-ийг 1 дүгээр хавсралт, “Газрын төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Гэрэлт-Од/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

                                                                       ДАРГА                                          А.АЛТАНСҮХ