A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

ХҮДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 115

Булагтай

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ИТГЭЛЦҮҮРИЙН ТООН УТГА, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хүдэр сумын нутаг дэвсгэрийн байгаль экологийн онцлог шинж чанар, эдийн засгийн давуу тал, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр, хөдөө аж ахуйн бусад үйлдвэрлэл, уул уурхайн газрын төлбөрийн хэмжээг тогтоох итгэлцүүрийн тоон утга, 1 м.кв газрын төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, зураглалыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Пүрэвдорж/-д даалгасугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ А.ЭНХМАА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХҮДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 88

Булагтай

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.14, 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Газрын үнэлгээ зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 115 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахаар хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Д.Цэцэгсайхан/-д даалгасугай.

ДАРГА П.МЯГМАРСҮРЭН