A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын 2020 оны А/51 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Дугаар А/20 Улаанбаатар хот

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 27¹дүгээр зүйлийн 27¹.6.4, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, 20 дугаар зүйлийн 20.1.6, 22 дугаар зүйлийн 22.1.5, 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтад тус тус нэмэлт орсоны дагуу "Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлогын албан татвар суутгагчийн тайлан(Маягт ТТ-12Г)"–г хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Улсын төсвийн орлого хяналтын газар, Нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тайлангийн хавсралт маягт, тодруулгыг цахим системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээллийн технологи, статистикийн төв /Г.Алтаншагай/-д үүрэг болгосугай.

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД ДЭД ДАРГА Б.ЗАЯАБАЛ