A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А-36

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт, 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавиж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН