A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

ЖАВХЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 19

Жавхлант

ЖАВХЛАНТ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Жавхлант сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зоруилалтаар зурагласан газрын үнэлгээний зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1.мкв газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Отгондалай/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2001 оны 30 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ОТГОНЖАВ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЖАВХЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 21

Жаргалант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохоор хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 19 тоот "Газрын үнэлгээний бүсчлэл төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Баярсайхан-д даалгасугай.

ДАРГА Э.МӨНХЦЭЦЭГ