A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр                                                  Дугаар 75                                                                   Орхонтуул

                                          

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Орхонтуул сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зоруилалтаар зурагласан газрын үнэлгээний зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1.мкв газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /П.Батбаатар/-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 68 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын "Ашигласан га-д төлбөр тооцох үйл ажиллагаанууд" хэсгийг хүчингүйд тооцож, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгсдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

 

                                                             ДАРГА                                   М.ЦОГБАЯР