A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

МАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 74

Зүүнхараа

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж ,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлын 18.1.2-ын "г", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийнүнийн тарифийг 1 дүгээр хавсралтаар, хог хаягдлыг зөөж тээвэрлэх зардлын тарифийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үнийн тарифийг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг засаг дарга Н.Лхагвадорж-д даалгасугай.

3.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ГАНБОЛД