A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч (хөгжлийн бодлогын асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын орлогч (хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

-Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга.

2. Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан, Инноваци технологийн асуудал хариуцсан, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийг Нийслэлийн Засаг даргын орлогчтой дүйцэхүйц түвшинд ажиллуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд зөвшөөрсүгэй.

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Хүний нөөцийн удирдлагын тасаг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй);

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс (Бодлогын судалгааны тасагтай);

-Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс;

-Санхүү, төрийн сангийн хэлтэс;

-Нийгмийн бодлогын хэлтэс (Соён гэгээрүүлэх тасагтай); -Хууль, эрх зүйн хэлтэс;

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

-Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Олон нийттэй харилцах тасагтай);

-Цэргийн штаб.

4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

-Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс;

-Хотын инженерийн байгууламжийн хэлтэс;

-Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс;

-Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс;

-Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс;

-Дотоод хяналтын хэлтэс.

5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 129 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 55 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 68 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай), Багахангай дүүрэгт 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.

6. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

1. Авто замын хөгжлийн газар;

2. Агаарын бохирдолтой тэмцэх газар;

3. Архивын газар;

4. Аялал жуулчлалын газар;

5. Байгаль орчны газар (Зуслангийн товчоотой);

6. Спортын хороо;

7. Боловсролын газар;

8. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба;

9. Хот байгуулалт, хөгжлийн газар;

10. Орон сууцны дэд бүтцийн газар;

11. Дотоод аудитын газар;

12. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

13. Мал эмнэлгийн газар;

14. Мэдээлэл, технологийн газар;

15. Мэргэжлийн хяналтын газар;

16. Нийгмийн даатгалын газар;

17. Нийгмийн халамжийн газар;

18. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар;

19. Нийслэлийн бүртгэлийн газар;

20. Онцгой байдлын газар (Нөөцийн албатай);

21. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар;

22. Статистикийн газар;

23. Соёл, урлагийн газар;

24. Татварын газар;

25. Нийтийн тээврийн үйлчилгээний газар;

26. Хөдөлмөр эрхлэлтийн газар;

27. Хүнс, хөдөө аж ахуйн газар;

28. Худалдан авах ажиллагааны газар;

29. Нийслэлийн цагдаагийн газар;

30. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар;

31. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба;

32. Эрүүл мэндийн газар;

33. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар;

34. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар.

7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд зөвшөөрсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 360

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.2, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 25.1, 30.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 263 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч;

1.2. Нийслэлийн Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй);

1.3. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга;

1.4. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга.

1.5. Нийслэлийн Ерөнхий архитектор

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 308 дугаар тогтоолоор нэмсэн)

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

2.1. Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Хүний нөөцийн удирдлагын тасаг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Хүний нөөцийн хөгжлийн төвтэй);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.2. Санхүү, төрийн сангийн хэлтэс (Өрийн удирдлагын тасагтай);

2.3. Хууль, эрх зүйн хэлтэс (Гэрээ, эрх зүйн тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.4. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс (Хөрөнгө оруулалтын тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.5. Нийгмийн бодлогын хэлтэс;

2.6. Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс (Хөгжлийн санхүүжилтийн тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.7. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс;

2.8. Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

2.9. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс (Хэвлэл, мэдээллийн тасаг, Олон нийттэй харилцах тасагтай);

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.10. Цэргийн штаб.

3. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

3.1. Захиргаа, санхүүгийн хэлтэс;

3.2. Хотын инженерийн байгууламжийн хэлтэс;

3.3. Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс;

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.4. Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтэс;

(Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

3.5. Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс;

3.6. Хяналт, үнэлгээний хэлтэс.

3.7.Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс.

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор нэмсэн)

4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 154, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 65, дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 68, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 59, Багануур, Налайх дүүрэгт 39, Багахангай дүүрэгт 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) байхаар тогтоосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

5. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

5.1. Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар;

5.2. Архивын газар;

5.3. Аялал жуулчлалын газар;

5.4. Байгаль орчны газар (Зуслангийн товчоотой);

5.5. Бизнес инновац хөгжлийн газар;

5.6. Дотоод аудитын алба;

5.7. Замын хөгжлийн газар;

5.8. Биеийн тамир, спортын газар;

5.9. Боловсролын газар;

5.10. Газар зохион байгуулалтын алба;

5.11. Хот байгуулалт, хөгжлийн газар;

5.12. Орон сууцны бодлогын газар;

5.13. Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар;

5.14. Нийтийн тээврийн газар;

5.15. Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар;

5.16. Өмчийн харилцааны газар;

5.17. Соёл, урлагийн газар;

5.18. Худалдан авах ажиллагааны газар;

5.19. Хүнс, хөдөө аж ахуйн газар;

5.20. Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 430 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.21. Эрүүл мэндийн газар;

5.22. Хотын стандарт, хяналтын газар;

5.23. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор өөрчилсөн)

5.24. Мал эмнэлгийн газар;

5.25. Мэргэжлийн хяналтын газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.26. Нийгмийн даатгалын газар;

5.27. Хөдөлмөр, халамжийн газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 234 дүгээр тогтоолоор өөрчилсөн)

5.28. Нийтлэг үйлчилгээний газар;

5.29. Улсын бүртгэлийн газар;

5.30. Онцгой байдлын газар (нөөцийн албатай);

5.31. Статистикийн газар;

5.32. Татварын газар;

5.33. Хөдөлмөр эрхлэлтийн газар;

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 234 дүгээр тогтоолоор хассан)

5.34. Цагдаагийн удирдах газар;

5.35. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар.

5.36.Залуучуудын хөгжлийн газар (Хөгжлийн төвтэй)
 

(Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 378 дугаар тогтоолоор нэмсэн)

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасугай:

6.1. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийг зохих журмын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулж ажиллуулах;

6.2. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, алдагдалтай ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг бууруулах, үр өгөөжтэй ажиллуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ажлыг зохион байгуулах;

6.3. Нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний эх үүсвэрийг бий болгох зорилгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэт цаас гаргах, концесс олгох ажлыг зохион байгуулах.

7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт зөвшөөрсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухай" Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

9. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ