Хэвлэх DOC Татаж авах
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 100

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ТЭДГЭЭРИЙН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар  хотын захирагч;

-Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч (хөгжлийн бодлогын асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын орлогч (хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;

-Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга.

2. Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан, Инноваци технологийн асуудал хариуцсан, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийг Нийслэлийн Засаг даргын орлогчтой дүйцэхүйц түвшинд ажиллуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд зөвшөөрсүгэй.

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:

-Төрийн захиргааны удирдлагын хэлтэс (Хүний нөөцийн удирдлагын тасаг, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй);

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн  хэлтэс (Бодлогын судалгааны тасагтай);

-Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтэс;

-Санхүү, төрийн сангийн хэлтэс;

-Нийгмийн бодлогын хэлтэс (Соён гэгээрүүлэх тасагтай);

-Хууль, эрх зүйн хэлтэс;

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс;

-Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс;

-Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Олон нийттэй харилцах тасагтай);

-Цэргийн штаб.

4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараахь байдлаар тогтоосугай:-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

-Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтэс;

-Хотын инженерийн байгууламжийн хэлтэс;

-Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс;

-Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс;

-Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс;

-Дотоод хяналтын хэлтэс.

5. Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг           129 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 55 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 68 хүртэл, Баянгол, Сүхбаатар,  Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай), Багахангай дүүрэгт        25 (нормативаар ажиллах  орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.

6. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараахь хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

1. Авто замын хөгжлийн газар;

2. Агаарын бохирдолтой тэмцэх газар;

3. Архивын газар;

4. Аялал жуулчлалын газар;

5. Байгаль орчны газар (Зуслангийн товчоотой);

6. Спортын хороо;

7. Боловсролын газар;

8. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба;

9. Хот байгуулалт, хөгжлийн газар;

10. Орон сууцны дэд бүтцийн газар;

11. Дотоод аудитын газар;

12. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар;

13. Мал эмнэлгийн газар;

14. Мэдээлэл, технологийн газар;

15. Мэргэжлийн хяналтын газар;

16. Нийгмийн даатгалын газар;

17. Нийгмийн халамжийн газар;

18. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар;

19. Нийслэлийн бүртгэлийн газар;

20. Онцгой байдлын газар (Нөөцийн албатай);

21. Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар;

22. Статистикийн газар;

23. Соёл, урлагийн газар;

24. Татварын газар;

25. Нийтийн тээврийн үйлчилгээний газар;

26. Хөдөлмөр эрхлэлтийн газар;

27. Хүнс, хөдөө аж ахуйн газар;

28. Худалдан авах ажиллагааны газар;

29. Нийслэлийн цагдаагийн газар;

30. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар;

31. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба;

32. Эрүүл мэндийн газар;

33. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар;

34. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар.

7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд зөвшөөрсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан  “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                         Л.ОЮУН-ЭРДЭНЭ