A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ - ЗТХС-ын 2020 оны А/154 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.
Бүлэг: 1979

ЗТХС-ын 2020 оны А/154 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 15 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болох "Төмөр замын техник ашиглалтын журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Төмөр замын дохиолол, холбооны журам"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам"-ыг гуравдугаар хавсралтаар, "Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам"-ыг тавдугаар хавсралтаар, "Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам"-ыг зургадугаар хавсралтаар, "Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам"-ыг долдугаар хавсралтаар, "Галт тэрэгний зуурмаг зохицуулалтын журам"-ыг наймдугаар хавсралтаар, "Төмөр замын суурь бүтэц ашиглуулах журам"-ыг есдүгээр хавсралтаар, "Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал"-ыг аравдугаар хавсралтаар, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ыг арван нэгдүгээр хавсралтаар, "Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам"-ыг арван хоёрдугаар хавсралтаар, "Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг арван гуравдугаар хавсралтаар, "Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл"-ийг арван дөрөвдүгээр хавсралтаар, "Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг арван тавдугаар хавсралтаар, "Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам"-ыг арван зургадугаар хавсралтаар, "Төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, сургалт явуулах мэргэжлийн шалгалт авах журам"-ыг арван долдугаар хавсралтаар тус тус баталсугай./ЗТХС-ын 2018 оны 280 дугаар тушаалаар 17 дугаар хавсралтыг нэмсэн./

2.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Батболд/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т, багц дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ /Т.Ариунбаатар/, "Монголын төмөр зам" ТӨХК /Б.Цэнгэл/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг /Д.Жигжиднямаа/, "Болдтөмөр Ерөө гол" ХХК /П.Чулуунхүү/ болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудадд тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны "Дүрэм, журам батлах тухай" 63 дугаар тушаал, 2008 оны "Дүрэм, журам батлах тухай" 88 дугаар тушаал, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Журам батлах тухай" 217 дугаар тушаал, Зам, тээврийн сайдын 2012 оны "Журам батлах тухай" 120 дугаар тушаал, 2014 оны "Журам шинэчлэн батлах тухай" 70 дугаар тушаал, 2014 оны "Журам батлах тухай" 216 дугаар тушаал, 2014 оны "Журам шинэчлэн батлах тухай" 234 дүгээр тушаал, 2014 оны "Журам батлах тухай" 225 дугаар тушаал, 2015 оны "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 61 дүгээр тушаал, 2015 оны "Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлалыг шинэчлэн батлах тухай" 188 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 47 дугаар тушаал, 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" 140 дүгээр тушаал, 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" 176 дугаар тушаал, 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" 205 дугаар тушаал, 2017 оны "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 227 дугаар тушаал, 2017 оны "Дүрэм шинэчлэн батлах тухай" 241 дүгээр тушаал, 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" 250 дугаар тушаал, 2018 оны "Заавар батлах тухай" 132 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.