A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усан замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журам"-ыг нэгдүгээр, гэрчилгээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Батболд/-т тус тус даалгасугай.

САЙД Б.ЭНХ-АМГАЛАН