A

A

A

Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2019 оны 317 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 4-ны өдөр                       

Улаанбаатар хот

Дугаар 60

АГААРЫН ЗАМУУДЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын замуудыг Нэгдүгээр, дээд агаарын замуудыг Хоёрдугаар, доод агаарын замуудыг Гуравдугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Тогтоосон агаарын замуудыг зохих журмын дагуу зарлан мэдээлж,  аюулгүй ажиллагааг ханган ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс /Д.Мягмарсүрэн/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын (хуучнаар) “Агаарын замуудыг шинэчлэн тогтоох тухай” 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 187, “Агаарын замд өөрчлөлт оруулах тухай” 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 71, “Агаарын замд өөрчлөлт оруулах тухай” 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154, “Агаарын замуудыг шинээр болон шинэчлэн тогтоох тухай” 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 232, “Агаарын замд өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 79, “Үндсэн цэгүүдийн нэр болон солбицол өөрчлөх тухай” 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД                                      Б.ЭНХ-АМГАЛАН