A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр/ - /ЗТХС-ын 2021 оны А/116 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 274

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хэрэгжүүлж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах цэгийн зохион байгуулалт, орлогыг төвлөрүүлэх, зарцуулах үйл ажиллагааны журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Я.СОДБААТАР