Хэвлэх DOC Татаж авах
НӨМРӨГ СУМЫН  ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ

НӨМРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр                                              Дугаар 06                                                                 Хөдрөг

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “д”

18.2, 25 дугаар зүйлийн 25.1, 24.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт,  Монгол Улсын Засаг газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 06 дуаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нөмрөг сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө  аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан “Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг” -ийг 1 дүгээр хавсралт, “Газрын төлбөрийн төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын  газрын төлбөрийн төлбөрийн  хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Н.Түмэндорж/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд  даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                                     ДАРГА                                               З.БАЯРМАГНАЙ