A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 18

Тавин

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭЛ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрийн эдийн засаг, байгаль экологийн онцлог шинж чанар, хэтийн хөгжлийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн бүсийг сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тооцож, 1м.кв газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх хувь хэмжээг газрын нэгдмэл сангийн ангилал тус бүрээр гаргаж хавсралтаар баталсугай.

2. Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр, журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Батхөлөг/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тэргүүлэгчдэд даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 сарын 6-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Г. ТОГТОХБҮРЭН

ДУНДГОВЬ АЙМГИЙН АДААЦАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 25

Тавин

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 3 дугаар хуралдааанаас ТОГТООХ нь :

1.Адаацаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ЭНХБАЯР