A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 22-ний өдөр

Дугаар А/12

Улаанбаатар хот

ХҮН АМЫН АМЬЖИРГААНЫ 2019 ОНЫ ДООД ТҮВШИНГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, Үндэсний статистикийн хорооны даргын зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Хүн амын амьжиргааны доод түвшин"-ий 2019 онд мөрдөх хэмжээг хавсралтаар баталж, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Шинэчлэн баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин"-г холбогдох байгууллагад албан ёсоор хүргүүлж, нийтэд мэдээлэхийг Тамгын газар /Ч.Цэвэгдорж/-т даалгасугай.

ДАРГА А.АРИУНЗАЯА