Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 90

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан дээрх тогтоолын 1 дүгээр зүйлийн “шаардлага хангасан” гэсний дараа “тохирлын баталгаатай” гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд                                                                Ч.УЛААН