Хэвлэх DOC Татаж авах
Зохицуулах зөвлөлийн 2013 оны 36 дугаар  тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр                                                   Дугаар 09                                              Улаанбаатар хот

 

Зохицуулах зөвлөлийн 2013 оны 36 дугаар

тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор “Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгох журмыг шинэчлэн баталж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3672 дугаарт бүртгүүлсэнтэй холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/-нд, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс холбогдох журмын дагуу хасалт хийлгэхийг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-ндтус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГА                                                       Ж.БАТСУУРЬ

 

ГИШҮҮН                                                   Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ