Хэвлэх DOC Татаж авах
ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр                                                     Дугаар А/30                                                          Улаанбаатар хот

ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2 дахь заалтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт /ТТ-23(1)-ыг 1 дүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн тайлангийн маягт /ТТ-20/-ыг шинэчлэн 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Шинээр батлагдсан тайлангийн маягтын дагуу 2019 оны тайлант жилээс эхлэн тайлан, мэдээг аймаг, нийслэл, дүүргийн газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, сумын газрын даамлаас хүлээн авч татвар, төлбөрийн тооцоо хийхийг аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, тайлангийн маягт, мэдээг цахим тайлангийн системд нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, статистикийн төв /Г.Алтаншагай/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /Л.Нэргүй/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/105 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                                                                                ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                                               ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД ДЭД ДАРГА                                     Б.ЗАЯАБАЛ