A

A

A

Бүлэг: 1979

МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар А/14

Улаанбаатар хот

"Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, "Мал, амьтны эрүүл мэндийн тухай" хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дох заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Мал, амьтны цусан халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг нэгдүгээр, Иж сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газар /Б.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

ДАРГА Д.ТҮМЭНДЭМБЭРЭЛ