Хэвлэх DOC Татаж авах
ЭРХ ОЛГОХ ТУХАЙ ( сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 34

ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын төслийг зарчмын хувьд зөвшөөрч, Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад олгосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                     Г.ЗАНДАНШАТАР