


2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг тогтоосон хувь хэмжээгээр ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд зохих төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
