A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 109 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР