- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 60
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 109 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A