A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 10/1

Цагаантолгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дүгээр зүйлийн 18.1.2-ын "д" , Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг сумын иргэд , ААН, албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт сурталчлан танилцуулж , хог хаягдлын хураамжийг сумын татварын орлогот төвлөрүүлэн ажиллан үр дүнг жилийн эцэст ИТХ-ын хуралдаанд тайлагнахыг сумын Засаг дарга /Д.Баатарчулуунд/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.БАТЖАРГАЛ