A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ

БАЯНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 09

Алтай

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.Д, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХнь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар зурагласан "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг"-ыг 1 дүгээр хавсралт, 'Газрын үнэлгээ төлбөрийн тохирох итгэлцүүр, хувь хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах эрхийн гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засагдарга /С.Доржцэмбэ/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БААТАРБОЛД

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 18

Алтай

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаатай холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл бүс, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг холбогдох газруудад хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Ууганзаяа)-д даалгасугай.

ДАРГА Ц.БУЯНОРШИХ