Хэвлэх DOC Татаж авах
БҮРД СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙГ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БҮРД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                Дугаар 7/04                                 Онгон

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛИЙГ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зураг /худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-гаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар/-ийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал тус бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, аймаг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Баянмөнх /-д даалгасугай.

 

                                                        ДАРГА                                       А.БОЛДБААТАР