A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2020 оны 4/133 тоот албан бичгээр УНБ-с хассан,үйлчлэх хугацаа дууссан/

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 97 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК /А.Пүрэвсүрэн/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4297-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.