Хэвлэх DOC Татаж авах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр                                         Дугаар 99                                       Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ  

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг “Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар” /Ж.Керей/, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК /Ц.Эрдэнэбаатар/, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК /Ш.Арстан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4299-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.