A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах цахилгааны тариф, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж хэрэглээ
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 102

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан0 "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага болон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар" /Ж.Керей/, "Увс цахилгаан түгээх сүлжээ" ХХК /Ц.Эрдэнэбаатар/, "Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК /Ш.Арстан/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4302-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.