A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 11/02

Улаанжирэм

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ТҮҮНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол зэргийг үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийг сумын нутаг дэвсгэрийн хил заагаар тогтоосон зургийг 1-р хавсралтаар, газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утгыг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлэх зэргээр төлөвлөгөөний биелэлтийг ханган ажлаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /Иргэд/- д тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга /Ч.Зоригтбаатр/-д даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.

4. Тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавин биелэлт үр дүнг тооцон, ажлаа иргэдэд тайлагнан ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /С.Бат/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.БАТ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 10/06

Улаанжирэм

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоол зэргийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11/02 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй тооцсугай.

2.Уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 4276 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хасуулах саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэн ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Наранцэцэг)-д үүрэг болгосугай.

ДАРГА А.ОТГОНБААТАР