A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2020 оны 4/133 тоот албан бичгээр УНБ-с хассан,үйлчлэх хугацаа дууссан/

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 111 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 13.38 төг/кВт.ц-аар тогтоосугай.

2.Батлагдсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд мөрдөж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөрийн дүнг тусгаж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 236, 237 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4311-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.