A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 5 дугаар зүйлийн 5.6.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 23.79 төг/кВт.ц-аар тогтоосугай.

2.Батлагдсан сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф дээр нэмж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын төлбөрийн дүнг тусгаж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4314-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.