Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх импортоор оруулж байгаа мод, модон материал, арга хэмжээ)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 101

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр баталсан  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх импортоор оруулж байгаа мод, модон материалын жагсаалтыг 2 дугаар хавсралт, гаалийн албан татвараас чөлөөлөх импортоор оруулж байгаа мод, модон материалын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                          У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд                                                                            Н.ЦЭРЭНБАТ