


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 71
“ТӨРӨӨС ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2010 ОНЫ 32 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төмөр замын тээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтад доор дурдсан агуулгатай 3.2.4.5, 3.2.4.6 дахь дэд заалт нэмсүгэй:
“3.2.4.5.Зүүнбаян-Ханги-280 км;
3.2.4.6.Эрдэнэт-Арцсуурь-780 км.”
2.“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтын “Гурав”-ын 3.2.4 дэх заалтын “нийт 900 орчим км” гэснийг “нийт 1900 орчим км” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
