A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тариф, айл өрхөд борлуулах цахилгааны тариф, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээ
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" /Д.Жигжиднямаа/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4319-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.