A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Дархан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг индексжүүлж, хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК /Д.Гантуул/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4320-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 720

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн Дархан сумын ахуйн хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг индексжүүлж, хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 120 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО