A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг индексжүүлж хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 214 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4323-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.