Хэвлэх DOC Татаж авах

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр                                         Дугаар 124                                    Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Хэрлэн сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг индексжүүлж хавсралтаар баталсугай.

3.Батлагдсан тарифыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК /Г.Отгонбаатар/, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ /Ч.Гантөмөр/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Тариф батлах тухай” 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 202 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА                                                                     А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4324-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.