A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам", Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг индексжүүлж хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Даланзадгад сумын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2019.3.28-ны 4325-т. эмхэтгэлийн 2019 оны № 10-т нийтлэгдсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 541

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/318 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын санал, "Даланзадгадын дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ-ын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 71 дүгээр албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Баталсан тарифыг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК (Д.Эрдэнэтөгс)-д, "Даланзадгадын дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ (Б.Мөнх-Амар)-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО