A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 34

Хашаат

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 03 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д, 18.3, 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 02 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 мөн хуулийн 20 дугаар зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн cайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 "Аргачлал батлах тухай" тушаал, Сумын ИТХ-ын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн тотоол, Татварын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлийн 8.7, заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу Албан байгууллага, Аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /О.Батчулуун/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ч.Мөнхтуяа)-д үүрэг болгосугай.

ДАРГА Т.УРАНБИЛЭГ