A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 35

Баянгол

ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "Д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3,7 дугаар зүйл,Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн онцлог шинж, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг харгалзан бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХХА-н үйлдвэрийн зориулалттай газрын татвар, төлбөрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг дахин ноогдуулж газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн байгуулж, төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг газрын даамал /С.Буяннэмэх/, татварын байцаагч /А.Хишигжаргал/ нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Я.Мятав/-д үүрэг болгосугай.

З. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ИТХ-ЫН ДАРГА Ч.ДАШНЯМ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 04

Баянгол

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйлийн 35.1.17 дахь заалт, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор сумын газрын төлбөрийн бүс, хилийн зааг, татварын хувь хэмжээг тогтоох нь аймгийн чиг үүрэгт хамаарх асуудал болсон тул Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, татвар, төлбөрийг хуулийн хугацаанд орон нутгийн орлогод төвлөрүүлэхийг сумын Засаг дарга (Ч.Дашням)-д даалгасугай.

ДАРГА Ц.ДАВААНЯМ