A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

БАРУУНБҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр                                                  Дугаар 45                                 Баянцогт

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ,

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, ХАА-н үйлдвэрлэл, ХАА-н бусад үйлдвэрлэлийн зоруилалтаар зурагласан газрын үнэлгээний зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1.мкв газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг  ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Түмэн-Өлзий/-д даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 8 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хүчингүйд тооцож, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

 

 

 

                                                          ДАРГА                              Ц.НЯМДОРЖ